ЦЕГ:Cураггүй болсон охиныг олсон
2022/12/21
Ууганбаяр гэдэг энэ хүүхэд арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Баруунсалаанд гэрээсээ усанд орох гэж гараад одоог хүртэл эргэж ирээгүй гэх мэдээлэл гарсан.
Охин тухайн өдрөө хамаатынхаа хүүхэд рүү "Усанд орох гэж явж байхад хоёр эмэгтэй сугадаад машинд суулгасан. Өөрөө юу ч болсныг сайн мэдээгүй, нэг сэрсэн олон хүнтэй машинд явж байна. Гарын цус гоожоод тогтохгүй байна" гэж чат бичсэн бөгөөд тэр даруйдаа утас нь холбогдохгүй болсон талаар бид өмнө мэдээлсэн
Тэгвэл бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "СХД-ээс алга болсон гэх 15 настай охиныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Цахим орчинд мэдээлэл гарсан шиг хүнд хулгайлагдсан нөхцөл байдал гараагүй" гэв.