Хадам ээжтэйгээ учраа ололцохгүй байвал
2014/06/06
Та нартаа өөрийн нэгэн туршлага гэх үү аргаас гэх үү хуваалцья гэж бодлоо. Юу гэхээр би 4 жилийн өмнө хүнтэй сууж айлын эхнэр болсон. Тэгээд анх хадам ээжтэйгээ учраа олох гэж хэрэндээ зүдэрдэг байлаа. Байнга л намайг өөлж, нээтэгнэлж аашлахыг урьтал болгосон адаар ааштай хадам эх байсан юм.
Тэгээд нэг өдөр ээжийнхэн муухай занг нөхөртээ хэлтэл намайг арга эвийн олж чадахгүй байж миний ээжийг мууллаа гэсэн. Тэрнээс хойш би найзуудаасаа хадам ээжүүдийнхэн талаар асуутал бүгд л эхэндээ тэгдэг юм чи жоохон тэвч гээд л хэлнэ. Би гэж хүн тэвчээд л тэвчээд л... ерөөсөө болдоггүй дээ. Тэгж байгаад нэг өдөр сайхан хоол унд хийж үргэлж л хадам ээжийгээ магтаж түүнд баяраар бэлэг сэлт авч өглөө ингээд ирсэн чинь зан ааш нь өөрчлөгдөж арай л гайгүй боллоо. Тэгээд нөхөртөө ээжийнхэн сайхан хоол хийдэг, ажилсаг гэдгийг нь хэлээд магтдаг байваа. Тэгээд би болж л өгвөл хадам ээжид муухай байгаагаа үзүүлэхгүй цэвэрч нямбай, асуудалд ул суурьтай хандаад ирсэн чинь одоо овоо гайгүй болж байна. Бодоод байхад хадам ээжийгээ харьцахдаа өөрийнхөө ээжтэй харьцаж байгаа юм шиг санаж харьцах нь зөв юм байна. Муу хадам гээд л бодоод байвал улам л уур хүрээд байх юм байна лээ. Одоо бид 2ын харьцаа сайн болж байга. Үргэлж миний муу охин гээд л би ажилдаа ч тайван явж нөхөр ч ээжийн магтахаар надад бүүр ч хайртай болоод л эрэгтэй хүн ээжийн магтсан хүнд нугасгүй байдаг юм гэсэн. За та нартаа амжилт.
Зочин · 2014/06/14
Humuusee sanalaa huvaaltsaach. Nadtai uyerheed jil ch boloogui nz zaluugiin eej gej neg buduuleg avgai arhi uugaad agsan taviad, eldveer heleed bhaar n nz zaluugaasaa salchihsan. Ene minii zuv bizdee.
zochin · 2014/06/10
ene bol uran ber