Улаанбаатарт үүр цайж байна
2022/12/26
Шилэн бөмбөгний тухай тэрслүү эргэцүүлэл
Өглөө өнөөх кофегоо пур хийлгээд тагтан дээр тамхи баагиулж суухад үүр тэмтрэн цайж эртэч нөхөд автобусны буудал дээгүүр бөөвийлдөж Улаанбаатарт, улс даяар үүр цайж байна.
Шөнөжин хар дарж, хий юм үзэж хонов. Мах ясаа тасчуулж байна гэж төсөөлөн зовж тарчилж хоносон манай нийгмийн орхидос бүлэг хамгийн эрт өглөөг угтдаг. Тэд бол архи гарчих вий гэсэн айдсаа дарах гэж үүрээр сэртэлзэн сэрвэлзэж өндийж байгаа нь энэ. Архи гарчихвал аюултай. Хий юм үзэж, бүх зүйлсээс айн цочиж, төсөөлөл, сонсгол, мэдрэмж өндөрсөж бүхнээс айх, чөтгөрүүдийн там эхэлнэ гэсэн үг.
Үүнийг архины цагаан солио буюу Delirium tremens–салгалддаг ухаан самуурал гэнэ. Энэ бол архинд донтохтой холбоотой солиорол юм.
Хэдэн долоо хоног, эсвэл сараар үргэлжлүүлэн уусны дараа шартахад илэрдэг хог л доо. 3-4 дэх өдөр нь нойр хvрэхээ байж, хий юм харагдахыг дагалдан хий юм сонсогдож эхэлнэ. Үүнээс гадна арьсан дээгvvр амьтан гүйж байгаа мэт хий мэдрэмж төрнө. Бүх бие нь дагжин чичирч салгална. Үүнийг ажиглан зогсоо би ядаж Ерөнхийлөгчийнхөө уриалгаар градусаа буулгаж чадвал тоо нь цөөрч үхэл эндэгдэл нь буурах байх даа гэж бодно. Уг нь нөхдүүдийг би дэндүү ихээр үзэн яддаг. Түүндээ дүйцэхээр хайрлан бас харамсах мэдрэмж төрдөг. Олон хүнийг эдний дундаас таньдаг байсан гэхдээ одоо бүгд орчлонд ор мөргүй болсон. Улаанбаатарт, улс даяар үүр цайж байна.
Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг. “Архи–Үхэл” хэмээх манай улсын солиот фронтын нисэгчид үүрээр ийнхүү тулаандаа гарч байгаа нь энэ л дээ. Эд бол градус өндөртэй шатахуунаар цэнэглэсэн "Шилэн лонхон онгоц"-той хамгийн шилдэг нисгэгчид ингэж үүрээр нислэгээ эхлүүлдэг юм. Тэдний араас архины хамааралтай бүтэн арми босч ирнэ. Одоохондоо унтаж байгаа. Тийрэлтэт "Шилэн онгоц", градус өндөр шингэн шатахуун үйлдвэрлэгч манай яруу алдарт АПУ, САПУ, ЖЕМ-ээс эхлүүлээд, улсын хэмжээнд "Шилэн онгоц"-ны үйлдвэрлэл эрхлэх “Тусгай зөвшөөрөлтэй” архины 57, спиртийн 9, дарсны 10, шар айргийн 19, нийтдээ 95 үйлдвэр байдаг. Манай улс жилдээ 120.5 сая литр архи буюу тоолж баршгүй "Шилэн онгоц" үйлдвэрлэж, нэг нисгэгчдээ жилд 54 литр 40 градусын солиот шатахуунаар цэнэглэж шүхэргүйгээр тарчлаант талбар луу үддэг.
Тэд бол ерөөсөө л камиказе буюу амиа золиослогчид. Үхэл нь ямар ч үнэ цэнгүй! Үсрээд л 7 хоног дурсагдах. Энэ бол манай "Шилэн онгоц"-той эскадриль. Бидний ах дүү, эр эм, найз нөхөд болох 9.100.00 буюу есөн зуун арван мянган хүнд, хөнгөн хэлбэрийн согтуу нисгэгчид ар гэр, амин хайртуудаа золиослон алба хаадаг. Жилд 6500 нисгэгч нохойн үхлээр үхдэг гэсэн тоо бий. Бид Халх голын дайнд 237 эрсээ алдсан байдаг. Тэгвэл бүхэл бүтэн дайнаас нэг жилд хэд дахин илүү хүнээ алдаж байгаагаа бодоод гаргаж орхино биз!
Энэ тоо жил бүр давтагддаг гээд бас бод! Үхлийн нислэг үргэлжилсээр. Одоо уг "Шилэн онгоц"-той эскадрилын солиот архины тойргийг задалж тайлбарлая. Энэ үхлийн тойрогт архаг нисгэгчид, охид эмэгтэйчүүдийн дивиз, өсвөр залуусын анги нэгтгэл, бүүр сонсогчдын рот гээд байгаа. Гэхдээ л тэд согтуу, дээр нь залуургүй "Шилэн лонх онгоц"- той. Үхэж байж л нислэг зогсоно. Эрчүүд нь хана руу гуйвганан сарьж, эмэгтэйчүүд нь булан тохойд өмдөө тайчин өтгөн шингэнээ урсгаж орхиод өнөөх л шилэн лонх онгоцондоо сууж үхлийн нислэгээ үргэлжлүүлэнэ. Архаг нисэгчдийнхээ араас шинэ жил, төрсөн өдөр, валентин гэх мэт анги, хамт олон, ажлынхан, найз нөхдийн гэсэн дамжаанд хамрагсад нэмэгдэнэ. Архины энэ тулаанд дарга сайд, баян ядуу хөгшин, залуу огт хамаагүй. Тус тусын согтуурлын тэнгэртээ "Шилэн лонх онгоц"-тойгоо тултал өндөр авч бас чөлөөт уналт хийж нисэлдэнэ. Тасарна тас хөлдөнө. Тайруулна огтлуулна. Хаширна гэж гонж.
Хар гүйхээрээ уруудсаар мэргэжлийн нисэгчдийнхээ дунд эр эмгүй ихэнхи нь шааригдаад ороод ирнэ. Улаанбаатарт шөнө болж байна. Самууны газраас хөгжим түс няс гээд. Салам согтсон охид тас гэдрэг савчин унаж алмас мэт тийчлэн алавч, хөхөвч задгай.
Хөлчүү бацаанууд орооны ноход шиг тойрон зогсож татран туссан мэт хайвганан гуйвж зогсох. Улаанбаатарт шөнө болж байгаа нь энэ. Улс орон даяар төв суурин бүхэнд ийм л шөнө болж байгаа.
Энэ бол манай цаг үеийн "Шилэн лонхтой" эскадриль үхлийн нислэгийн үдшээ эхлүүлж байгаа царай нь юм л даа. Гэмтлийн эмнэлэг хөл гар тайрагч. Буурчийн газар согтуу садарлах. Авто зам дээр цогцос хучигдаж. Хүйтэн жаварт осголт үхэл. Хүүхдүүд өнчирч. Зарим ээж аавууд охид хөвгүүдийнхээ шарил тэврэн уйлалдах. Яг энэ үед архины үйлдвэрүүд амжилт орлогоо тэмдэглэж байна. "Шилэн онгоц", хорт шингэн түлшний борлуулалтаар Шинэ жилээ тэмдэглэж өнөөх л хундагаа Монгол түмний бүтэн жилийн үхэл хагацал, өвчин зовлонгийн нулимстай тулгаж байгаа.
Ерөнхийлөгчийн градусаа буулгах уриалгыг эд нар л хэрэгүүлээсэй бурхан минь. Ядаж шүхэргүй, залуургүй "Шилэн лонх онгоц"-ны тийрэлтэт хурд, нисгэгч Монголчуудын үсрэнгүй согтолт буурна. Улаанбаатарт, улс даяар шөнө болж байна.
Нийтлэлч О.Түвшиндэмбэрэл
DR. PRADHAN · 2022/12/27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)