Монгол Улсын Засгийн газрын 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн.

Улмаар хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд руу шилжүүлж буй.

Иймд иргэд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан дараах чиглэлүүдээр холбогдох яамд руу хандахыг зөвлөж байна.

Хяналтын чиглэл Яам, харьяа байгууллага
1 Байгаль орчны хяналт Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
2 Геологи, уул уурхайн хяналт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
3 Газар, геодези, зураг зүйн хяналт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
4 Газрын тосны хяналт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
5 Авто замын хяналт Зам, тээврийн хөгжлийн яам
6 Тээвэр(авто, усан)-ийн хяналт Зам, тээврийн хөгжлийн яам
7 Барилгын техникийн хяналт Барилга, хот байгуулалтын яам
8 Харилцаа холбооны хяналт Цахим хөгжил, харилцаа холбооны яам
9 Эрчим хүчний хяналт Эрчим хүчний яам
10 Хэмжил зүйн хяналт Стандарт, хэмжил зүйн газар
11 Хөдөлмөрийн хяналт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
12 Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
13 Нийгмийн хамгааллын хяналт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
14 Мал эмнэлгийн хяналт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
15 Хүнсний чанар, стандартын хяналт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
16 Ургамал хамгааллын хяналт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
17 Таримал ургамлын үрийн хяналт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
18 Хүнсний эрүүл ахуйн хяналт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
19 Мал үржлийн хяналт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
20 Эмчилгээний чанарын хяналт Эрүүл мэндийн яам
21 Эрүүл ахуй, халдвар судлалын хяналт Эрүүл мэндийн яам
22 Орчны эрүүл ахуйн хяналт

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Эрүүл мэндийн яам

Боловсрол, шинжлэх ухааны яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

23 Хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн хяналт Эрүүл мэндийн яам,

Боловсрол, шинжлэх ухааны яам

24 Боловсролын хяналт Боловсрол, шинжлэх ухааны яам
25 Цөмийн болон цацрагийн хяналт Боловсрол, шинжлэх ухааны яам
26 Соёлын хяналт Соёлын яам
27 Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори Стандарт, хэмжил зүйн газар