Сангийн яам: Дансны гүйлгээнээс, орлогоос хэзээ ч татвар авахгүй. Тийм хууль ерөөсөө байхгүй!
2022/12/27
Дансны гүйлгээнээс, орлогоос хэзээ ч татвар авахгүй. Тийм хууль ерөөсөө байхгүй гэж Сангийн яам мэдээлж байна.
2023 оноос эхлэн мөрдөгдөх ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс давсан цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод хамаарна. Өөрөөр хэлбэл:
• 10 саяаас доош орлоготой нийт хүн амын 99.9%-д энэ татвар огт хамаагүй.
• Дансны гүйлгээ орлого, зээл алинаас нь ч татвар авахгүй!
• Мөн хувиараа бизнес эрхлэгчдэд энэ татвар хамаарахгүй!
Банкны дансны гүйлгээ, орлогоос татвар авах мэт олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь ор үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл аж.
Зочин · 2022/12/28
Та нар өөр ярих юм. Өчигдөрхөн дүүргийн татвараас дуудаад таны нэр дээрх дансанд мөнгө орсон байна. Юу хийдэг вэ? татвраа төл гэсэн.