Улс төр мэдээллийн www.polit.mn сайт 2023 оны босгон дээр Монголын тухай олон улсын удирдагчид болон эрдэмтэн судлаачид трэнд болсон ямар үг хэлснийг эргэн сануулж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш: -Энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. /08.09/

Чингис хаан одонт, АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд: -Чингис хааны ариун үндэстэн, үр хүүхдүүдийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг. Монголын сайхан орон. /11.24/

Удо Б.Баркманн: В.Путин, В.Зеленский нарын энх тайвны хэлэлцээ хийх хамгийн тохиромжтой газар нь Монгол Улс /”Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлага/

 

АНУ-ын Элчин сайд асан Майкл Клечески: -Монголд ажиллаж амьдрах боломж олдсон нь Элоиса бид хоёрын хувьд олон талаараа аз завшаантай хэрэг билээ. Энэ гайхалтай аяллынхаа төгсгөлд “Баярлалаа” гэх талархлын үгсийг л хэлэх үлджээ. /09.26/

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И: -Талын Монгол Улсад хоёр жилийн дараа айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатар хот өөрчлөгдөж байгааг харах таатай байна. Би Монгол Улсын тал нутагт ирж эрч хүчийг мэдэрлээ.  /08.08/

Эх сурвалж:www.polit.mn