Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 44 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хутгалуулсан хүн цус алдаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэжээ.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 40 настай, эрэгтэй “Э” гэгчийг түүний эхнэр гэх 31 настай, эмэгтэй “Х” гэгч нь согтуурсан үедээ хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.