Монголын эдийн засгийн уналтанд орж амтай бүхэн эдийн засагч хямарч байна гэх өнөө үед дөнгөж хөл дээрээ өндийх гэж байсан Монголын хөрөнгийн зах зээл бүр илүү хямарч МХБ бараг дампуурлаа зарлах болчоод байгаа.

Монгол улс 14 тэрбум төгрөгийг Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахад төлсөн ч“Сахил аваад шал дордов” гэмээр болчоод байна. МХБ үхэх үү сэхэх үү дээрээ тулчаад байгаа өнөө үед Төрийн өмчийн хорооноос МХБ-ийн гүйцэтгэх захирлыг нээлттэйгээр сонгон шалгаруулсан бөгөөд нэр дэвшигчдээс О.Сайнжаргал шалгарсан.

Энэ шалгаруулалт нь ч нүдээ олсон шударга явдал болсон гэж үзсэн. Учир нь О. Сайнжаргал нь 1992 оноос хойш 10 гаруй жил монголын хөрөнгийн зах зээлтэй ажил амьдралаа холбон ажиллаж байгаа хүн. Мөн Австрали улсад мастер хамгаалж мэдлэг боловсрол, ажлын туршлагын хувьд ч тохиромжтой нэгэн. Иймдээ ч энэ салбартаа нэр хүндтэй.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр янз бүрийн буруу ташаа худал мэдээлэл цацагдах болсон нь энэхүү шалгаруулалт улс төрийн болон хэн нэгний хувийн ашиг сонирхолоор өөр хэн нэгнийг томилох вий гэсэн хардлага төрүүлж байна.

                Сүүлийн үед Сангийн Яамнаас МХБ-ийн ТУЗ-ыг байгуулан МХБ-ийн гүйцэтгэх захиралыг томилсон албан ёсны шийдвэр гараагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр МХБ-ийн захирлаар томилогдохоор болсон гэж сурталчлуулж буй Г. Тогтохбаяр нь Монгол банкинд ажиллах хугацаандаа “Анод” банкны үйл ажиллагаа хэвийн гэсэн хуурамч тодорхойлолт гаргасны хариуд 23 сая төгрөгийн хахууль авсан нь  Монгол банкны мониторингийн хяналт шалгалтаар нотлогдон Монгол банкнаас хөөгдөж байсан этгээд ажээ.

Хэрэв ийм хүн МХБ-ийг удирдвал өнөөгийн ийм хямралтай хэцүү үед МХБ хаалгаа барих бөгөөд өнөөгийн улс төржсөн урагшгүй сонголтын нэг илрэл байх болно...

Энэ талаар бид дахин эргэн сурвалжлах болно. Үргэлжлэл бий...

 

Боролдой