Д.Ганбат: ҮБХ эмх цэгцэндээ оронгуут МАН-ынхантай хэлхэлдээд, АН-ыг буцаагаад доош нь болгох зүйл хийж байна
2023/01/05
Ардчилсан Нам(АН)-аас өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа намын дотоод нөхцөл байдал, нүүрсний хулгай зэрэг асуудлаар Төрийн ордонд мэдээлэл өгөв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хулгайгаар хийсэн.Дахиад хийх гэж байна. Гэхдээ хуулиудыг нэгтгэж, иргэдийн санал хаягддаггүй, төлөөлж чаддаг, тогтолцооны өөрчлөлт хийх дээр санал нэг байна. Гэхдээ өөрсдөдөө зориулж батлахгүйгээр 2024 оноос хэрэгжүүлж явах нь зүйтэй гэж үзэж байгаа.
АН-ын бүлгийг УИХ-д эрх баригчдыг хязгаарладаг сөрөг хүчин байлгахын төлөө миний бие нэлээд удаан ажиллалаа. Ганц дайчин ганцаардахгүй гэж байгаа юм шиг үзлээ. УИХ-ын АН-ын бүлэг Зургаан хүнтэй байхад нь 12 хүнтэй болгож бэхжүүллээ.
Ганц хүний, ганц намын дарангуйлал хэтэрлээ гэж байхад АН-ын дээр сонгогдсон гишүүд маань гадаа өлсгөлөн зарлаад сууж байсан. Гадаа долоон хүн өлсгөлөн зарлаж байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд заасан хүнийг нь дэвшүүлнэ гээд явж байв. Энэ буруу шүү гэж бүлгийн даргын хувьд байнга хэлж байсан.
Зургаан кнопоороо хууль бүс зүйлийг, Үндсэн хуулийг баталдаг, түүнийгээ багцалж зардаг зэрэг хэрээс хэтэрсэн зүйл нь УИХ-ыг УИХ биш, Засгийн газрыг Засгийн газар биш, баахан давхар дээл өмссөн, яамнаасаа баян болсон сайд нарыг төрүүлсэн нь ард түмний дургүйцлийг хүргэж байна.
АН-ынхаа бүлгийг арай гэж цэгцлээд байж байтал ийм зүйл болсон. Үүний дараа Үндэсний Бодлогын Хороо(ҮБХ)-гоо цэгцэлж байтал өчигдөр бас л нөгөө хэдэн нөхөд очиж самраад зогсож байна. ҮБХ эмх цэгцэндээ оронгуут Монгол Ардын Намынхантай хэлхэлдээд, АН-ыг буцаагаад доош нь болгох, үр дүнгүй болгох зүйлийг хийж байна.
Гэмт хэргээр барьцаалагдсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх ашгаа хамгаалуулах гэсэн улс бий" гэлээ.
зочин · 2023/01/05
Өөрөө намаа дээш нь гаргах юмаа хийгээч. Байнга хүүхэн шиг юм яриад зогсох юм. ИХ-н гишүүн биздээ