Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө  баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, баруун аймгуудын нутгийн нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгороор -27...-32 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон голын хөндийгөөр -17...-22 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -12...-17 градус, өдөртөө Увс нуурын хотгороор -24...-29 градус, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай газраар -3...+2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -15...-17 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.