Өмнөд хөрш БНХАУ хилээ нээснээр Монгол улсын хувьд экспорт, импортийн гол гарц гацаа түгжээнээс гарлаа.Оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өмнөд хөршид хийсэн айлчлалын хүрээнд амласан ажлаа биелүүлэх замд БНХАУ орж байна гэсэн үг.      

 Хятад улс нь арван дөрвөн улстай хиллэдэг. Монгол улс газар нутгийн болон улс төрийн ямар нэгэн маргаангүй бараг л ганц хөрш нь. Дэлхий нийтэд БНХАУ хөрш орнуудтайгаа хэрхэн харьцдаг вэ гэдгээ Монгол улсаар жишээ болгон харуулахыг зорьж байгаа хэрэг. Үүнийгээ тэд "Монгол- Хятадын үлгэр жишээ харилцаа" гэж тодорхойлдог. 

У.ХҮРЭЛСҮХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮСРЭНГҮЙ ХӨГЖЛИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД

 

      Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дээд хэмжээний айлчлалын хүрээнд БНХАУ-ын тал энэ байдлаа олон талаар илэрхийлсэн гэрээг үзэглэж, хоёр улсын удирдагчид хамтарсан мэдэгдлээ дэлхий нийтэд хүргэсэн. 

 

  Энэ айлчлалыг ажиглагч улс орны эдийн засагчид "Экспортын үсрэнгүй хөгжлийн айлчлал" гэж тодорхойлж байна. Учир нь Монгол- Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум долларт хүргэхээр талууд тохиролцсон юм. Худалдааны эргэлт одоогоор 10 тэрбум ам доллар байгаа. Өөрөөр хэлбэл хоёр дахин өснө гэсэн үг.

 

 

МОНГОЛЧУУД ОХУ, АНУ, КАНАД ЗЭРЭГ УЛСУУДТАЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТООР ӨРСӨЛДӨНӨ

 

Хятад Улс АНУ, ОХУ, Индонези, Канад, Австралиа, Монгол зэрэг улсуудаас жилд 300 сая тонн нүүрс авдаг. Үүний 10 хувийг бид нийлүүлж иржээ. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжсэн. Энэ нь Хятадын гаднаас авдаг нүүрсний 20 гаруй хувийг Монгол улс дангаараа хангана гэсэн үг.

 

БООМТЫН ХӨГЖИЛ, ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТ

 

 Үүний хүрээнд БНХАУ Монголоос өөрийн хил дээр ирсэн төмөр замуудыг яаралтай холбохоор боллоо. Ирэх хавраас Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги зэрэг экспортын төмөр төмөр зам БНХАУ-ын төмөр замтай холбогдож нүүрс тээвэр хамгийн дөт зам, хамгийн бага зардлаар хэрэглэгч талдаа очих юм. Ганц нүүрс ч биш Монголчууд бид гадаад ертөнцөөс орж ирдэг бүх бараа материалаа ганц боомтоор оруулж ирэх гэж тамаа цайдаг үе төгсгөл болно гэсэн үг. Далайн тээвэр бол хамгийн том тээвэр. Бидэнд хамгийн ойр боомтууд мөн л БНХАУ-ын эргээр оршдог. Дэлхий нийтээс хэрэглэх бүтээгдэхүүнээ бид өмнөд хөршөөр, тэр тусмаа Номхон далайгаар голлон тээвэрлэж авдаг. Иймд бид боомтын нэвтрэлтээ нэмэгдүүлж байгаа нь том ахиц, том ч амжилт.

 

У.ХҮРЭЛСҮХИЙН ЭХЛҮҮЛСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛНЭ

 

 Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн өндөр дээд хэмжээний айлчлалын үр дүн яг одооноос гарч эхлэнэ. 

Үндэсний Урлагийн Их Театр, Дэлхийд аравт орох Хүүхэд залуучуудын Спорт комплекс болон Тэрбум модны зорилтын хүрээнд Монголд судалгааны төв байгуулах, Улаанбаатар хотын 4 байрлалд барьж байгуулах ажлууд эхлэнэ. Улаанбаатар хотын тэг дундуур орших Төмөр замын далан өргөн нэвтрэлт бүхий гарцуудыг ч барих нь. Байгалийн хийн хоолойтой асуудлыг уг айлчлалын үеэр тунхаг бичигт оруулж анх удаа Хятадын тал албан ёсоор баталгаажуулснаар төсөл эрчимжиж эхлэх нь тодорхой болоод байна. Одоо ажил нь эхлэнэ...

 

 

О.Түвшиндэмбэрэл