Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөх чуулга уулзалт Төрийн ордонд болж байна
2023/01/11
Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөх чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Энхболд, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар оролцож, үг хэлэв.
Иргэн, Ардын их хурлын төлөөлөгч асан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн гишүүн Ламжав: Манай улс авлигын тогтолцоо руу гулсан орлоо. Үүнд засгийн эрхийг авахын төлөө улайрсан, одоо эрх мэдэлд хүрсэн хүмүүс буруутай. Үндсэн хуулийн улмаас энэ байдалд хүрсэн нь үнэн ч Үндсэн хуулийн нөлөө маш бага. Баахан ярианаас өөр юмгүй, урагш ахихгүй хоцрох вий гэж би болгоомжилж байна. Өнөөдрийн хурал ийм халуун болно гэж би бодсонгүй. Манай улсад үйлчилж буй хуулиар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хийсэн гэрээг УИХ батлах ёстой. Гэтэл ийм биш болсон талаар Ерөнхий сайд сая илтгэлдээ дурдлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болговол Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үүнд УИХ манлайлах нь зөв. Бүх ард түмний санал асуулга явуулж болно.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Саяхан хөл бөмбөгийн ДАШТ болж өнгөрлөө. Бүх дүрэм тодорхой байсан тул ямар ч маргаан гарсангүй. Бид орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.