ЕТГ: Төрийн тэргүүний нэр хүнд хуулиар хамгаалагддаг тул гүтгэлэг тарааж буй үйлдлүүдийг шалгуулна
2023/01/11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд ноцтой халдаж, хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн мэдээллийг зохион байгуулалттай, улс төрийн зорилгоор тараах боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд байгалийн баялаг, хууль бусаар алдсан орд газрууд, үйлдвэрээ, төр ард түмний мэдэлд олон нийтийн хяналтад оруулах тэмцэл хийж ирсэн билээ.
Нүүрсний хулгай, төмөр замын авлига зэрэг хууль бус үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Улс орны байгалийн баялгийг хулгайлж, төр, ард түмнийг хохироож ирсэн гэмт этгээдүүд энэхүү шударга ёсны тэмцлийг зогсоох, манлайлан удирдаж буй хүмүүсийг нь харлуулах, нэр хүндийг унагах бүхий л оролдлогыг тасралтгүй хийсээр байна.
Төрийн тэргүүний нэр хүнд хуулиар хамгаалагддаг тул гүтгэлэг тарааж буй үйлдлүүдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч байгалийн баялаг, ард иргэдийн боломжоос хулгайлсан аливаа гэм буруутай этгээдүүд, авлига, хээл хахууль, хууль бус үйлдлүүдтэй хийж буй тэмцлээс ухрахгүй гэдгийг мэдэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
2023.01.11
Зочин · 2023/01/12
гүтгээд байх юу бйдаг юм Монгол улсын шүүх наад ацыг чинь энэ хүн хулгайч мөөн гээд аль хэдийн баталчихсан
Зочин · 2023/01/12
Ороо нь орсон жингэр шиг би нь гэдэг авгай хэдэн боловсролгүй ажилгүй золбингуудыг турхираад талбай дээр хоолны сайхныг магтаж шагшираад ард түмний нэр барьж хоног өнгөрөөж байгаагаа их юм бдцон цогтоо гэж эрлийз даалгавартай шээс төр эргүүлдэг гэж байхуу алиа амьдарч байгаа чинь та нарын тавилан гөлөгнүүдээ
ЗОЧИН · 2023/01/11
Одоо энэ увайгүй тэнэг жагсагчид тараачээ хэнээс мөнгө аваад талбай дээр худлаа солиороод байгаан бэ.Цогтоо гэгч алиа салбадай зайл
ЗОЧИН · 2023/01/11
Яадгийн шалгуул төр,төрийн тэргүүнүүд рүүгээ дайрдаг хулгайчуудыг шалгуул.арай дэндүү увайгүй нөхдүүд арай шүү
Зочин · 2023/01/11
Ногүй бол айж сандраад хэрэггүйдээ төриын тэргүүнээ
Зочин · 2023/01/11
Еронхийлогч уунтэй хатуу тэмцмээр лсанагдах юм хангвлтгуй л тэмцэж байна гэж бодож байна эх орон ард тумнийхээ толоо шудрага тэмцэж байгаа залуусыг уг узэл бодлоо илэрхийлэх явдалд хангалтгуй байна шудрага эх орноо гэсэн залуусыг хориж цагддаг явдалыг зогсоож огоочээ гэж лхусэх байна
иргэн · 2023/01/11
Би холбоотой.... гэж ямарч хүн хэлдэггүй л байхгүй юу. Эсрэгээрээ холбогдсон л байдаг....
Зочин · 2023/01/11
олны үг ортой