Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэд хариуцлагагүй уул уурхайг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тэд эрх бүхий албан тушаалтан, хөрөнгө мөнгөний өмнө бууж өгмөөргүй байна хэмээн ярьсан билээ.

Учир нь Канад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” ХХК-ийн захирлаар Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа ажилладаг байна. Тус компани нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын дөрөвдүгээр багт байрлах “Баянхөндий” алтны уурхайн лицензийг Б.Баярмаа түүний ажилладаг Эрдэнэ Монгол нэртэй гадаадын компани эзэмшдэг юм. Тус компани өнгөрсөн хугацаанд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан ч үйл ажиллагаагаа явуулсаар, мөн гурван ч иргэнийг тэнсэн харгалзах ялаар ялалуулж шоржуулах иргэдийг айлгах эрх ашгийг өнөө хэр нь зөрчиж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй Нүүрсний Магнат уул уурхайн салбарт нөлөө бүхий MCS групп-д лицензээ худалдаж, мөнгө, эрх мэдэл, ашгийн төлөө нүдээ ухахаас ч буцахааргүй шийдвэрийг гаргаж байгаа гэсэн юм.

Түүнчлэн Шинэжинст суманд уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулаад эхэлбэл, малчид малаа бэлчээх газаргүй, ундаалах усгүй, газар нутаг цөлжиж, ан амьтан дүрвэж, загийн ой сүйдэхэд хүрч байгааг иргэд цөхрөнгүй хэлж байна. Тиймээс Баянхонгор аймгийн Шинэжинст Баянөндөр сумын иргэд лицензийг нь цуцлуулж, өгөхийг хүсч байна. Мөн хариуцлагагүй уул уурхайн лицензийг шат дараалан цуцлуулж, сувдаг сэтгэлтнүүдээс газар нутгаа аварч өгөхийг шаардаж байгаагаа тэд дуулгаж байна. Нөгөөтээгүүр, газар нутгаа сүйдлэхдээ айдаггүй, эмээдэггүй, нутгийн иргэдийг хүн ч гэж үздэггүй эрх мэдэлтнүүд болох Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа өнгөрөгч онд үйл ажиллагаагаа явуулахаар тоног төхөөрөмжөө суурилуулахад нутгийн малчдын эсэргүүцэлтэй тулахдаа ичихгүй шүүх байгууллагад хандаж, малчдын малыг хүртэл битүүмжилж байсан удаатай нэгэн.

Ийм увайгүй сувдаг сэтгэлтнүүдээс “Баянхөндий”-г минь аварч өгөөч гэж хүссэн юм. Мөн “Эрдэнэ Монгол” ХХК болон MCS группыг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрээс гаргахыг шаардаж байгаа юм.