Ардчилсан Намын ээлжит бус Их хурал 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр болно.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр АН-ын Дотоод Сонгуулийн Хороо АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олголоо. Тодруулбал АН-ын даргад УИХ-ын гишүүн, Сангийн Сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар өрсөлдөхөөр болж байна.