Ардчилсан Намын даргаар БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг сонгохоор дэмжив
2023/01/19
Ардчилсан Нам(АН)-ын ҮБХ-ны ээлжит бус хурал өнөөдөр болж, намын даргаа сонгов.
Хуралд 300 гаруй гишүүн оролцсон бөгөөд 293 нь саналын эрхтэй байлаа.
Санал хураалтын дүнг танилцуулбал,
- БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр 152
- Сангийн сайд асан С.Баярцогт 129
- УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа 12 санал тус тус авчээ.
Ингэснээр Ардчилсан Намын даргаар Лу.Гантөмөрийг сонгохоор дэмжив. Түүнийг Их хурлаараа батламжилснаар, Ардчилсан Намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлнэ.
БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийн намтар
Боловсрол:
- 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
- 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
- 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
- 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
- 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
- 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
- 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
- 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд