Ц. Нарантунгалаг: Осгож хөлдсөн хүүхдүүд эмнэлэгт маш их ирж байна
2023/01/24
-Гэртээ ганцаараа үлдсэн 4 настай хүүхэд хөл нүцгэн гарч гүйгээд гүн хөлдөж улмаар хөл, гарын хуруугаа тайруулсан
-малдаа явсан 6 настай хүүхэд мөн л хөлдөж эмнэлэгт хүргэгдсэн
-хараа хяналтгүйн улмаас хөлдөтлөө гадаа тоглож гараа тайруулсан тохиолдол сүүлийн хэдхэн хоногийн жишээ гэдгийг ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эмч ярьж байна.
Жилдээ хөлдсөн хүүхэд 5-7 ирдэг бол энэ жил долоо хоногт гурван хүүхэд ирж байгаа гэлээ. Насанд хүрэгчдийн 30 ортой ч өнөөдөр хөлдөж осгосон 40 хүн эмнэлэгт байгаа юм.
Зочин · 2023/01/24
Тээж төрүүлчээд хөлдөөчдөг энэ жил илүү олон хоног хүйтэн бгааг арьстай бүхэн мэдэрч бнашдээ хүүхдээ хөлдөөгч ээжүүдээ та нар хүн бишдэгээ
Зочин · 2023/01/24
mgl chuud min ee huuhdee hundelj hamgaalay mgl thustail huuhed baival haluun dulaan orching burduulj uguuch e tur ajil hiigeeche