Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлшиж, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-30 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -18...-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18..-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3...+2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр.  Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.