МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагын их хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна.

 

Үдээс өмнөх хуралдаанаар Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэх нэрээ Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгож өөрчилсөн бол 

үдээс хойшхи хуралдаанаар холбооны удирдлагыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм.

 

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ СДЭХ-ны Тэргүүнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны Дарга Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн ба харин өмнөх Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг заалнаас нэр дэвшүүлсэн ч тэрээр нэрээ татаж буйгаа зарлав.

Улмаар Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналыг авч, сонгогдлоо.