БНСУ-д хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа О.Нандин охины виз гарч, эмчилгээний зардлын үлдсэн хэсгийг бүрдүүлэхээр ард түмнээсээ тусламж хүслээ
2023/02/01
Хоёр настай О.Нандин охин төрөлхийн шээсний сүв, үтрээ, хошного нэг сүвтэй гэж оношлогдож, улмаар Монголдоо сүв салгах, хошного буулгах хагалгаанд орсон ч амжилтгүй болсон байдаг.
Харин БНСУ-ын нэгэн эмнэлэг хагалгаа хийх боломжтой гэх хариу өгсөн бөгөөд төлбөр нь 400 сая төгрөг гэжээ. Тиймээс сайхан сэтгэлт ард түмнээсээ тусламж хүсэж, улмаар охины эмчилгээний зардлын 70 хувь нь бүрдсэн байна. Харин саяхан охины БНСУ-руу явах виз нь гарсан байна.
Тиймээс ээж охин хоёр үлдсэн төлбөр болох мөнгийг бүрдүүлэхийн тулд дахин ард түмэндээ хандлаа.