Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй,цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -31...-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Увс нуурын хотгороор -22..-27 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.