6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн санхүүжилтийн 80%-ийг Монголбанк, 20%-ийг арилжааны банкууд гаргана
2023/02/12
Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн 60 хувийг Монголбанк, 40 хувийг арилжааны банкууд санхүүжүүлж байв.
Бодлогын хүү 10 хувь байхад /өнөөдөр 13%/ зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох нь арилжааны банкуудад алдагдалтай байсан учир 2022 онд банкуудад ипотекийн зээл олголт удааширсан.
Арилжааны банкны эх үүсвэр өртөг өндөртэй учир 6 хувийн хүүтэй зээл олгоход алдагдал хүлээж байна хэмээн дээрх 60:40 гэсэн харьцааг 90:10 болгох саналыг Монголын банкны холбооноос арилжааны банкуудаа төлөөлөн Монголбанкинд тавьсан билээ.
Энэ асуудлыг талууд зөвшилцөн 80:20 буюу ипотекийн зээлийн эх үүсвэрийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс гарган хөтөлбөрийг үргэлжлүүлж байна.