Япон мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 45 түрүүлж, бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон сумогийн домогт их аварга аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол энэ сарын 28 /2023.01.28/-нд Токио хотын “Кокүгикан” ордонд болсон билээ. 

Түүний зодог тайлах ёслолд Монголоос урлаг соёлын алдартнууд очин ёслолын дараах арга хэмжээнд оролцсон байна. Энэ үеэр дуучин Наагий буюу Улсын Филармоны гоцлол дуучин Н.Наранбаатар хүрэлцэн ирсэн зочдыг жазз дуугаар ая барьжээ. 

Уянгын дуугаараа олноо танил болсон дуучин Наагийг энэ удаад их аварга өөрийн ёслол хүндэлтгэлийн арга хэмжээний тайзнаа хамтдаа дуулж хурсан олныг уяраагаад авчээ.