БШУЯ: ЕБС-ийн сурагчид ирэх долоо хоногт бүтэн амарна. Оюутнууд цахимаар хичээллэнэ
2023/02/14
Цагаан сарын баярыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэснийг БШУЯ-наас мэдээллээ.
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоног буюу хоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд амарна.
- Хоёрдугаар сарын 20-ны өдрийн хичээлийг энэ Бямба гарагт буюу 18-ны өдөр нөхөж орно.
- Харин хоёрдугаар сарын 24-ний Баасан гарагийн хичээлийг гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлсэн байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их дээд сургуулиуд энэ сарын 20, 24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна.
Дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэжээ.