Л.Энх-Амгалан: 88 их, дээд сургуулийг 63 болгож цөөлсөн
2023/02/14
Боловсролын салбарт баримталсан бодлого, хэрэгжилт болон 2023 оны ажлын төлөвлөгөөг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтын үеэр дээд боловсролын чанарын шинэчлэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд их, дээд сургуулиудад 3,000 гаруй хөтөлбөр хэрэгжиж байсан. Үүнээс 1,086 хөтөлбөр нь огт эрэлт, хэрэгцээгүй болсон учраас цуцалсан. Үүнтэй уялдуулж 88 их, дээд сургуулийг өнөөдөр 63 болгож цөөлсөн. Дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд 63 болгож байгаа гэсэн үг.
Цаашдаа дээр дурдсан тоо 40 рүү орох нөхцөл байдал үүснэ. Өнгөрсөн намар хөтөлбөр нь оюутангүй, хичээллэх байргүй их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хаасан" хэмээв.
Эргэн сануулахад, Их, дээд сургуулийн шаардлага хангаагүй 13 сургуулийн үйл ажиллагааг өнгөрсөн онд зогсоож байсан.
Эдгээр сургууль тус бүр 40 хүрэхгүй оюутантай үйл ажиллагаа явуулж байсан. Тиймээс нэр дурдсан 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байна гэдгийг сайд Л.Энх-Амгалан өмнө нь хэлж байв.
нарангэрэл · 2023/02/15
монголд цөөхөн их дээд сургууль байхад л болоо.Жнь: МУИС,ШУТИС,АУИС,ХААИС,ЦДС,ЦИС,ССДС,-тэгээд дээр техник мэргэжлийн сургууль 2,3 байхад л болоо ийм л байна.
нарангэрэл · 2023/02/15
зөв шүү манайхан шиг ийм цөөхөн хүн амтай дээр боловсролын шинэчлэгдсэн сургалт хөтөлбөргүй байж яаж чанартай боловсрол олгох юм бэ цаашидаа бүүр багасгаж чанаржуулах хэрэгтэй шүү
irgen · 2023/02/15
yag zov, ingeed tsegtsleed avahgui bol deed bolovsrol dampuurch guitssen
zochin · 2023/02/15
дахиад цөөлөх хэрэгтэй