Зургаан залуу бүлэглэн ТҮЦ ажиллуулдаг иргэний мөнгийг дээрэмдсэн гэх хэрэг энэ сарын 15-ны өдөр гарчээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хэргийг шалгаж байна” гэв. Тэд дэлгүүрийн худалдагчийн анхаарлыг өөр тийш хандуулан орлогыг нь аваад зугтах гэсэн бичлэг цахим орчинд тавигдсан байна.