Дугаарын хязгаарлалт зөрчин хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг замын хяналтын камераар илрүүлэн хариуцлага тооцох талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.

Жолооч нар дараах бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцоно уу.

  • 1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

Дараах дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй.

Энэ жил шинийн 1, 2, 3-нд болон энэ амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй талаар ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу өчигдөр мэдээлсэн билээ.