Ардын дуу "Лоолой" дууг олон уран бүтээлчид өөр өөрсдийн өнгө аясаар дуулан сонсогчдын хүртээл болгож байв. Тэгвэл энэ удаад Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлаг "Лоолой" дууг ямар ч хөгжимгүй эгшиглүүллээ.

Тус хамтлагийн залуус, Та бүхэндээ Монгол Ардын дуу "Лоолой" дууг ямар ч хөгжимгүй буюу Acapella & Beatbox хувилбараар ирж буй Сар шинийн мэндчилгээ болгон хүргэж байна гэсэн юм. Хэдхэн хоногийн дараа монголын ард түмэн Өвлийн жаврыг өнтэй давж, дэлгэр хаврын улиралтай учран золгосны өргөн их баяраа тэмдэглэх гэж буй билээ. Энэхүү баяртаа зориулж сонсогч фэнүүддээ тэд  уран бүтээлээрээ бэлэг барив. 

Хамгийн анх "Лоолой"  дууг гавьяат жүжигчин Ж.Дорждагва дуулж олны сонорыг мялааж байжээ. Уг дууг ямар ч хөгжимгүй сонсоно гэхээр танд ямар санагдаж байна даа? Сонссон фэнүүдийнх нь шар үс босож байгаа бөгөөд дуулна гэж шаглах юм аа хэмээн магтаалын үгсийг харамгүй хайрлав. Харин та тус хамтлагийн залууст ямар үнэлгээ өгөх вэ, сонсоод нэг үзэх үү дээ.