Хүүхдийн мөнгөн тэтгэмж 100,000 төгрөгийг олгохдоо өрхийн мэдээллийн санг үндэслэн нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа. 

Гэвч мэдээллийн зөрүүтэй байдлын улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй, буруу үнэлэх зэрэг тохиолдол гарсаар байсан тул иргэдийг мэдээллээ засуулахыг төрийн байгууллагууд уриалж байв. 

Одоогийн байдлаар хэдэн өрх мэдээллээ засуулсан болон хүүхдийн мөнгө авахаар болсон өрхийн мөнгийг хэзээ нөхөн олгох талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар(ХХҮЕГ)-ын дарга Т.Бадрахбаяраас тодрууллаа. 

Тэрбээр “Хүн ам, өрхийн мэдээллийн сан дахь мэдээллээ засуулсан өрхийн хүүхдийн мөнгийг гуравдугаар сард нөхөж олгоно. Одоогийн байдлаар 110,000 өрхийн 377,000 иргэн мэдээллээ засуулах хүсэлтээ гаргаж, шинэчлүүлсэн байна” гэлээ.