XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилийн Шороон үхрийн зурлага болон шинийн нэгний өглөө зүг, мөрөө хэрхэн гаргах хүснэгтийг хүргэж байна


Усан туулай жилийн шороон үхрийн шинж

Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд “Хүмүүс нугууд өвчин үгүй сэтгэл баясан төрөө номчлон, тэтгэж жаргалантай болюу” хэмээн зурхайн шүнд айлдсан байна.

Шороон үхрийн зурлагыг шинжих нь:

Үхрийн толгойн өнгө, биеийн өнгө ногоон, омруу болон эвэр, сүүл, чих нь хөх, дөрвөн шийр нь улаан, ходоод нь цагаан байна.

Өвгөн хүмүүн хөх дээлтэй, шар бүстэй, улаан царайтай, үхэр хариулаач өвгөн хүмүүн байх агаад үс нь баруун чихний ар ба зүүн чихний өмнүүр хийссэн, олсон шилбүүр бариад, хоёр гутлаа өмссөн. Үхэр хариулаач үхрийнхээ өмнө яаран гүйж явна.

Үхрийн зурлагад цэнхэр өнгө голлосон нь бороо хур

элбэгтэй, өвс ногоо, цэцэг, их дэлгэрэх. Энэ жилийн дундуур өвс ногоо сайтай, улирал бүрийн эхээр хур ихтэй, салхи шуурга ихтэй, улирлын сүүлээр хур бага байна. Өвгөдөд амгалан, залууст дунд зэрэг, нялхсыг энхрийлүүштэй жил гарч байна.

Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбат


Уншигчдадаа илүү ойлгомжтой болгох үүднээс таны төрсөн он, сар, өдөр болон ямар суудал дээр сууж буй болон гарах зүг, унших тарни, дом зэргийг нарийвчлан дэс дарааллуулан он оноор нь гаргаж өглөө.

Гал

Зүүн урд зүг рүү мөрөө гаргаад “Ум базар дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж зүүн хойд зүгт гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяад урд зүгээс ирнэ.

Шороо

Баруун зүг рүү мөрөө гаргаад “Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 уншиж зүүн зүгт чулуу, шороо, модны үртэс цацаад баруун урд зүгээс ирнэ.

Төмөр

Баруун урд зүг рүү мөрөө гаргаад “Ум раднаа дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гаргаж хаяад баруун зүгээс ирнэ.

Огторгуй

Зүүн хойд зүг рүү мөрөө гаргаад“Ум пагма хум мамаа бизъяа суухаа” тарнийг 7-21 уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс ирнэ.

Ус

Зүүн урд зүг рүү мөрөө гаргаад “Ум гарма дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 уншиж баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүгээс ирнэ.

Уул

Баруун хойд зүг рүү мөрөө гаргаад “Ум будда дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 уншаад урд зүгт ууланд үртэс, шороо, чулуу хаяад зүүн хойд зүгээс ирнэ.

Мод

Хойд зүг рүү мөрөө гаргаад “Ум базар дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод, шүдэнз хугалж хаяад зүүн зүгээс ирнэ. Хий Урд зүг рүү мөрөө гаргаад “Ум базар пад дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 уншаад баруун хойд зүгт цаас урж салхинд хийсгээд зүүн урд зүгээс ирнэ.