Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдод холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.03.06-2023.03.09-ний өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тодруулбал, тус шүүхээс Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хохиролд 5,300,333,291.85 төгрөгийг гаргуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар;

Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Д нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.