Улаанбаатар хотоос Хэнтий аймагт шилжин ирсэн иргэд, ААН-ийн бизнесийг өргөжүүлэх дэмжих зорилгоор иргэдэд 50 сая хүртэлх, аж ахуйн  нэгжид 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан тус тус олгоно.

2023 онд төв суурин газарт 460 айлын газар олгоно.

Орон сууцанд орох иргэдийг 3 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулна.

Орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа 3, 4 курсын оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Эмч, сувилагч, багш нарын нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 200 хүртлэх сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

Төр, хувийн хэвшлийн 240 сул ажлын байранд зуучилна.

Жижиг дунд бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, ААН-д 1.5 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ХХҮГ-аар дамжуулан олгоно.

Хөдөөд шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй өрхийг гэрээт малчнаар цалин хөлстэй ажилд зуучилж, 5 сая хүртлэх төгрөгийн малаар малжуулж, нүүдэл хийх замын зардлыг олгохоос гадна нийгмийн даатгалыг нь бүрэн хариуцна.

Шилжин ирэгсдийн хүүхдийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамруулна.

Төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 20+20 хувиар олгоно.

Сонирхогч иргэн, ААН-д аялал жуулчлалын цогцолборуудыг түшиглэн бизнес эрхлэх чиглэлээр газар олгоно.

Орон нутагт шинээр салбараа нээж ажлын байр нэмэгдүүлж байгаа аж ахуйн нэгжүүд, орон нутагт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ.