Ц.Батзаяа хүүгийн эмчилгээнд 50 сая төгрөгийн хандив цуглараад байна
2023/03/23
Ээжийнхээ хамтран амьдрагчийн хүчирхийлэлд өртөж, ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн ирсэн гурван настай хүү чадварлаг эмч нарын 14 хоногийн эмчилгээний үр дүнд зохиомол амьсгалын аппаратаас гарч, өөрийн амьсгалтай болоод байна. Харин хүү ухаан ороогүй хэвээр байгаа юм.
Ингэснээр “амь нас эрсдэх” аюулаас аврагдаж байгааг эмчлэгч эмч нь хэлсэн тул хүүгийн аав Туркийн эмнэлэгт хүүгээ аваачиж, эмчилгээ хийлгэхээр шийдэж, эмчилгээний зардалд туслахыг Монголын ард түмнээс хүсээд буй. Одоогийн байдлаар яг аль эмнэлэгт ямар эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй байгаа бөгөөд эмч нарын хэлсэн зэрэг мэдээллээр 120-150 сая төгрөг шаардлагатай гэсэн юм.
Тэгвэл Ц.Батзаяа хүүгийн хандивт нэг хоногийн хугацаанд 50 сая төгрөг ирсэн талаар аав нь хэллээ.
Хандивын данс: Хаан банк 5434121006 М.Цогтбаатар, Утас: 9452-4008