Чингис хаан музейн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Энэ талаар ТЦА-наас "Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнөөдөр 09:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Чингис хаан музейн орчимд хоёр автомашин мөргөлдсөн дуудлага мэдээлэл ирсэн. Тээврийн Цагдаагийн Албаны бүрэлдэхүүн очин хэргийн газрын үзлэгийг хийж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, иргэн дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой байж осол аваараас сэргийлэхийг зөвлөлөө.