Гэр бүлийн маргааны улмаас цонхоор үсрэн амиа алджээ
2023/03/29
50 настай эрэгтэй гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж улмаар таван давхраас үсрэн амиа алджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо эрэгтэй хүн үсэрсэн тухай дуудлагыг өчигдөр /03.28-ны өдрийн/ 19:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /50 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас 5 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан байсан тул цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
Зочин · 2023/03/29
Архи ууж есөн шидийн нүгэл үйлдэх боломж олгосон ардчилсан намыг ардчилалтай нь булшилж байж ийм явдал арилна.