Шар усны үерийн улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд эвдрэл гарсан гэх мэдээлэл, зураг олон нийтийн сүлжээнд гарсан. 

Харин энэ нь ташаа болохыг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдэгдэв. 

Тухайн зам нь Шарын голоос Дархан хүртэлх орон нутгийн замын 4-өөс 5 дахь километрт гарсан эвдрэл бөгөөд яаралтай засварлахаар ажиллаж байгаа юм байна.