Өнгөрсөн хоногт Нийслэл хотод 3-10 мм цас орж, цасны зузаан Хан-Уул дүүрэг Мишээл экспо орчмоор 15 см, Нисэх-Яармаг орчмоор 8 см, хотын төв хэсгээр 4 см байгаа бол Багануурт 3 см, Тэрэлж орчмоор 11 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Ням гарагийн өглөөний байдлаар гудамж, зам талбайн цасны цэвэрлэгээнд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 236 зам талбайн үйлчлэгч, тусгай зориулалтын 65 машин техниктэй ажиллаж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлжээ.

Нийт 251 тонн бодис, 56 тонн давс цацаад байна. Үргэлжлүүлэн хариуцсан зам талбай гүүрнүүд рүү өгсүүр уруу замуудад нэмэлтээр бодис цацаж, зам талбайн үйлчлэгч, зам цэвэрлэгээний бичил машинаар явган зам автобусны буудлыг цэвэрлэж байгаа аж.