Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ өмгөөлөгч нэмж авах, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж хурал завсарлалаа
2023/04/04
Өнөөдөр өглөө 10 цагт Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал эхэлсэн.
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ өмгөөлөгч нэмж авах, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан ч шүүгч хэрэгт саад учруулж байна гэж үзэн татгалзаад байсан ч түр хугацаар завсарлаад байна.
Шүүх хурал одоогийн байдлаар Түр завсарлаад байгаа бөгөөд АН-ынхан шүүхийн гадаа жагсаал өрнүүлж байна.
Д.Мөнх-Эрдэнийг Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн зэрэг хэрэгт буруутгаад байгаа билээ.
uih · 2023/04/04
twitter ged jirgeel tegl shigel ulegel coment higel har PR mongo hajal.
uih · 2023/04/04
badmajunai gishune jirgele coment bichel shugel ulegel twitt like higel shuvu ajilaga jirgeh monuu
uih · 2023/04/04
shuvuu jirgeel twitt gedinma. hoodni har malaa hahhaha