Шинээр томилогдсон хоёр сайд УИХ-д тангараг өргөж байна. МАН-ын Удирдах Зөвлөл Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Б.Тулгыг Боомт хариуцсан сайдаар томилох шийдвэр гаргасан билээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг танилцууллаа. 

Тэрбээр "Х.Булгантуяа Сангийн дэд сайд болон УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан тул ХНХ-ын сайдаар ажиллахад туршлага нь нийцнэ гэж үзлээ. Мөн тус салбарыг эмэгтэй улстөрч удирдах нь илүү дэвшилттэй. Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлого амжилттай хэрэгжиж, эдийн засаг дөрвөн хувийн өсөлттэй гарлаа.

Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын ажлын албанд ажилласан улс төрийн туршлагыг нь харгалзаж үзэж, Б.Тулгыг сайдаар томилсон" хэмээв. 

сонин mn

 

Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хүрэлбаатарын Булгантуяа

 

Х.Булгантуяа нь 2006 ондБүгд Найрамдах Хятад Ард Улсын Дундад Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийгэдийн засагч мэргэжлээр төгсөж, 2008 онд Америкийн Нэгдсэн Улсын Иелийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

 

-      2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх

-      2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч

-      2010-2011 онд “Оюу толгой” компанийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх

-      2012-2013 онд “Петровис” компанийн Бизнес хөгжлийн газрын дарга

-      2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга

-      2016-2020 ондСангийн дэд сайд

-      2020 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга,

-      2022 оноос Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар ажиллаж байна.

 

Томилох үндэслэл: Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах цогц шинэчлэл хийх зэрэг тухайн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Сангийн дэд сайд болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь нийцнэ гэж үзлээ.

 

 

сонин mn

 

Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Буяагийн Тулга

 

Б.Тулга нь 2001 онд Монгол Улсын Их Сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, 2009 онд АНУ-ын Колумбын Их Сургууль, 2010-2011 онд Фордамын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

 

-      2001-2002 онд Дархан дээд сургуулийн багш

-      2003-2004 онд Монгол Ардын Хувьсгалт Намд ажилтан

-      2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын даргын шадар туслах

-      2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах

-      2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд

-      2014-2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд

-      2017-2018 онд “Туул ижий сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал

-      2018-2021 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

-      2021 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.