Өнгөрсөн онд 45 хорооны угсармал орон сууцыг дулаалахад улс, нийслэлийн төсвөөс 6.6 тэрбум төгрөг зарцуулжээ
2023/04/09
Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахаар өнгөрсөн оноос эхлэн гадна фасадыг нь шинэчилж буй.
Тухайн онд Улаанбаатар хотын 45 хорооны орон сууцыг дулаалахад улсын болон нийслэлийн төсвөөс нийт 6.6 тэрбум төгрөг зарцуулсан болохыг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэв. Мөн тэрбээр дээрх ажил энэ онд ч үргэлжилнэ гэлээ.
Хотын хэмжээнд угсармал 1,000 гаруй орон сууц байдаг. Эдгээрийн дулаан алдагдлыг бууруулбал нэг цахилгаан станцын эрчим хүчийг хэмнэх тооцоо гарсан байдаг.
Зочин · 2023/04/10
Базальт чулуун хөвөн шил эсвэл хуванцар фасад хийчвэл уг нь олон жил болно нэг мөсөн их хэмжээгээр фасадаа урдаас татаад авчвал ч гайгүй бараг хөөсөнцөр будагны үнээс их өндөр гарахгүй шүү.
Зочин · 2023/04/10
Энэ ажлаа эрт эхлээчээ бороо шорооноос өмнө. Зарим байрны талыг хийчээд талыг нь орхисон байгаа. Хийх гэж бн гэсээр байгаад арай гэж наадмын дараа намар шахуу эхэлдгээ болимоор байна.
энхчимэг · 2023/04/10
Сумъяабазар даргаа 1-р хорооллын угсармал барилгуудаа засаж өгөөрэй. Анхны угсармал барилгууд шүү. Маш хүйтэн байдаг. Өөрсдөө засахаар алаг цоог будагтай, зузааан нимгэн янз бүр болоод үнэхээр үзэмжгүй байна.
Саранхөхөө · 2023/04/10
Хуучны байруудын дулааны алдагдлыг бууруулж. өнгө зүсийг нь засч хотын царайг сайжруулах ажил хийж байгаа нь сайхан ажил болж байна. Нөгөө талдаа Дулааны эрчим хүч хэмнэж улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Харин засварын хөрөнгийн тодорхой /10 хүртэл гэдэг юм уу/хувийг олон жилийн хугацаатайгаар оршин суугчдаас суутган тооцохоор бол зүгээр. Тэгвэл богино хугацаанд бүх 80-аад оны угсармал барилгын гадна байдлыг сайжруулах боломж гарах байх.
Иргун · 2023/04/09
Энэ муухай хеесенцер гал гарах эрсдлийг Улам нэмж байна чулуун хевен болон шилэн фасад хийх сонголт Байна уу удахгуй енгее алдаад байр бурийг жил тутам будах шаардлагатай болно доо