“ШИЛ” АЖИЛЛАГАА: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээлэл, 71 компанийн ТУЗ-ийн нэрс ил боллоо
2023/04/10
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээлэл, 71 компанийн ТУЗ-ийн нэрс ил боллоо
Авлигын эсрэг шилэн ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл өгч байна.
ЦХХХ-ны сайд Ц.Учрал "Зургаадугаар сарын 1-ний дотор мэдээллийг олон нийтэд ил болгох үүргийг Засгийн газраас өгсөн.
shilen.gov.mn цахим хуудаст мэдээллээ нээлттэй болгож байгаа газруудыг үнэлж буй.
Өнөөдрийн хувьд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан 6,092 ААН, ТББ, иргэний эргэн төлөгдөөгүй 52 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг нээлттэй байршууллаа. Энэ нь үе, үеийн сайд нарын олгосон зээл.
Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн мэдээллийг ил болголоо.
Тусгай санг эзэмшиж байгаа нь хууль зөрчөөгүй. Мэдээллийг л нийтэд ил болгож байна.
Асуудалд хардаж, сургаар хандах бус бодит мэдээлэлд тулгуурлах нь чухал" хэмээн мэдэгдлээ.