3 жил сураггүй байсан эмэгтэй уулзья гээд байх юм, би эхнэртэй
2014/06/11
Би танай сайтын зөвлөгөө буланг их уншдаг л даа.
Надад нэг зүйл тулгараад байна. Би өмнө нь нэг эмэгтэйтэй уулзаж учирдаг байлаа. Тэгээд удаагүй тэр гадагшаа яваад сураг тасарсан. Явахдаа чамтайгаа үргэлж холбоотой байна намайг хүлээж байгаарай л гээд явсан хүн. Гэтэл очоод таг чиг болоод 2 жил болсон. Би гэж хүн нэг хэсэг тэнэг эргүү хүн шиг болжоод явж байлаа. Тэгээд нэг бүсгүйтэй одоогийн эхнэртэйгээ учирсан юм. Бид хоёр хүүхэдгүй. Харин саяхны нэг өдөр утас мнь дуугарч аваад ярьтал нөгөө эмэгтэй байлаа. нэрээ хэлсэнээ намайг таньж банйаа уу би монголд ирсэн гэх нь тэр. Бүтэн 3 жилийн дараа шүү. Би гайхаад нэг их юм ярилгүй утсаа тасалсан. Гэтэл одоо намайг уулзья учирья гээд байдаг боллоо. Би эхнэрээ яах болж байна аа? надтай уулзаж юм хэлнэ гээд байх юм юу юм бол? өчигдөр бүүр уулзья гээд уйлж яриад миний сэтгэлийг зовоогоод байх юм? тэрэнд юу тохиолдсон юм бол? уулзах уу болих уу?