ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар хүүхдийн аутизмын оношилгоог 120 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Харин Монгол Улсад түр болон урт хугацаанд оршин суух эрхтэй бусад улсын хүүхэд энэхүү тусламж, үйлчилгээг хамтын төлбөртэйгээр буюу нийт зардлын 30 хувийг төлнө.

 

Ташрамд дурдахад, жил бүрийн дөрөвдүгээр сарыг "Аутизмыг таниулах сар" болгон зарласан. Аутизмыг эрт илрүүлж, тусламж дэмжлэг авах нь хүүхдийн цаашдын хөгжилд маш чухал байдаг тул бага насны хүүхдэд илэрч болох үндсэн шинж тэмдгүүдийг ээж аав бүр анхаарч, хүүхдээ ажиглаж, санаа зовох зүйл байгаа бол эмчид хандахыг Монголын Аутизмын холбооноос зөвлөж байна. 

Дараах шинж тэмдгүүд хүүхдэд тань илэрч байвал мэргэжлийн хүмүүст хандах шаардлагатай.

  • Нүд рүү эгцэлж харахгүй байх
  • Дуудахад сонсоогүй мэт байх
  • Хэл яриа, эсвэл дохиогоор харьцахгүй байх
  • Үе тэнгийн хүүхдүүдтэй тоглохгүй байх
  • Давтамжтай үйлдэл хийх
  • Гараа сэгсрэх, өлмийдөж явах, байран дээрээ эргэлдэх
  • Хэт хөдөлгөөнтэй эсвэл хэт хөдөлгөөнгүй байх
  • Нэг зүйлийг хэт сонирхож туйлшрах
  • Зарим дуу чимээнд дургүйцэж айх

"Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт"-тай ЭНД дарж танилцана уу.

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд ЭНД дарж танилцана уу.