“SM” Эмнэлэг нь гоо сайхны нөхөн сэргээх болон пластик мэс засалын чиглэлээр үйл ажилалгаагаа эхлүүлж байсан бөгөөд өдгөө 10 жилийн нүүрийг үзээд байна.

Энэхүү хугацаанд салбартаа манлайлагч байх алсын хараатайгаар үргэлж шинийг эрэлхийлэн ажилсны үр дүнд өнөөдөр 2 дахь удаагаа мадгадлан итгэмжлэгдсэн улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг “Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг” болон өргөжин хөгжөөд байна.  

Чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд чанартай стандартын шаардлага хангасан  имплант суулгац, эмнэлэгийн хэрэгслийг хэрэглэж хэвших нь чухал юм. Иймд “Сайн сайхан медикал” Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагыг үүсгэн байгуулж манай улсад төдийлөн элбэг байдагүй эм тариа, эмнэлгийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэн албан ёсны эхтэйгээр өөрийн эмнэлэгт нэвтрүүлэн ашиглахын зэрэгцээ ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад эмнэлгүүддээ ханган нийлүүлэлтийг хийж ажиллаж ирсэн юм. 

Энэ мэт шинэ тутам нэвтрүүлэн ашиглаж буй эм, эмнэлгийн хэрэгслийг хэрхэн аюулгүй зөв ашиглах талаар ОУ-ын шинж чанартай сургалт, Семинаруудыг жил бүр тогтмол санаачлан зохион байгуулж ирсэн. 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд “SM” мэс засалын төрөлжсөн мэрэгшилийн эмнэлгийн 10 жилийн ойг тохиолдуулан “Монголын гоо сайханы нөхөн мэс засaлч эмч нарын нийгэмлэг”-тэй хамтран “Нүүрний пластик мэс засалд имплантыг ашиглах нь” сэдвээр ОУ-ын онол практикийн семинарыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү ОУ-н семинарт Монголын нийт 70 гаруй гоо сайхны мэс заслын эмч мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд Семинарт БНСУ-ын “The Plus” Гоо сайхны мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч "Ким Тэг Гюүн" , "Агапе" Христийн эмнэлгийн захирал, пластик мэс заслын зөвлөх эмч "Пэк Мү Хён", Манай "SM" Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ерөнхий эмч "Д.Тодномбат" нар уригдан оролцож туршлага, мэдлэгээ солилцлоо. 

Манай эмнэлэг нь ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн чанарын шаардлагыг бүрэн хангасан БНСУ-ын "SOFTXil" брэндийн бүтээгдхүүнийг Монгол улсдаа алба ёсны эрхтэйгээр анхлан нэвтрүүлсэн эмнэлгийн хувьд ижил төстэй эмнэлэг, эмч нартаа зориулан сургалт хийн туршлага солилцож байгаадаа баяртай байдаг.

Энэхүү семинарыг хамтарч зохион байгуулсан : 

  • БНСУ-ын "BISTOOL INC" LLC

  • “САЙН САЙХАН МЕДИКАЛ” эм эмнэлгийн эм ханган нийлүүлэх байгууллага

  • Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын нийгэмлэг