АН ХҮН-аас дор байна...
2023/04/19
0.5 Ардчилсан Нам
Үндсэн хуулинд 5 удаа халджээ. Одоо 6 дахь нь. Үүний дараа шинэ Үндсэн хуулийн улс төр л үлдэнэ. Үндсэн хуульд эрх баригч, МАН халдсан л харагддаг. Гэхдээ яг үнэндээ бүгд. АН дандаа л нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж ирсэн.
Ганц сондгойрох зүйл нь нэгэнт хийж байгаа юм чинь энийг ч нэмээд хийчихье гэнэ. 2022 оны нэмэлт, өөрчлөлтийг АН-ын 5 гишүүний саналгүйгээр батлах ямар ч бололцоогүй байсан. Тэд л дэмжсэн. 2019, 2000, 1999 гээд бүгдэд нь тэд дэмжиж байсан. Одоо ч далий юм яриад, дэмжээд сууж байгаа. Өөрийн гэсэн онцгойрох байр суургүй болохоор зарчмын асуудал хөндөж чадахгүй, тоо, квот, заалт хасах л юм ярьж байна.
Үндсэн хууль чинь ардчиллын ололт гэдгээ уучихсан. Энэ Үндсэн хууль маань 4 дэх биш харин анхных. Монголчуудын бүтээл, ардчиллын баталгаа.
Хүч нь зөвхөн өгүүлбэрт нь байгаа юм биш. Үндсэн хуульд захирагдах ёстой шүү, Үндсэн хууль чухал шүү, тусгаар тогтнолын маань баталгаа шүү гэдэг иргэдийн итгэл үнэмшилд байгаа юм. Гэтэл энэ итгэл үнэмшлийг самар ч байхад дүлий, харалган сууж, харин ч дэмжээд энд тэндээс нь ноороглох тухай юм ярина.
Үндсэн хууль бидний хөгжүүлэхгүй байна. Үндсэн хууль 30 жил гацаачихлаа. Үндсэн хууль нийгэмд авлигачдыг өөгшүүлээд байна. Үндсэн хууль цагаан хүний хар болгоод байна гэсээр. Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй гэх хоосролыг бүгдийн тархинд зоочихлоо. Одоо өөрчлөлтөөс өөр зүйл харж чадахгүй болтлоо сохорчихлоо. Хүн өөрийнхөө 30 жилийн амьдралаа бодсон ч оносон, алдсан зүйл олон л байх. Гэхдээ гэр бүлийн тухай хууль муу байснаас гэж хэлж болохгүй. Үндсэн хуульт тогтолцоог ийм балиараар харлуулж, эвдэж байхад харин ардчилагчид дэмжсээр.
Одоо Үндсэн хуулийнхаа үг, үсэг, тоо нь өөрчлөөд л төр арилжих гэнэ. Нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрийн улс төрийн зовлон, зодоон, шуналаа шийдэхэд зориулж хийвэл маргаашийн улс төрд хог л болно. Жишээ нь давхар дээл. Ингээд л өөрчлөлтүүд цуварна. Энэ хооронд чинь Үндсэн хууль чинь үхэж, судалдаг ч хүн үлдэхгүй. Ийм их халдлага дороос Үндсэн хууль чинь, оруулах нэмэлт өөрчлөлт чинь амилж босож ирж чадахгүй.
Хамгийн хортой нь нэмэлт, өөрчлөлт өөрөө шийдэл болж чадахаа болиход, шинэ Үндсэн хууль санал болгоно. Олон удаа нөхсөн дугуйг солихоос өөр гарцгүй болдог шиг. Тэр үед энх замаар уу, бид хийх үү?
Ардчилсан нам 2 хуваагдсандаа биш. Харин дандаа 0.5 улс төр хийж байгаа даа юм. Ардчиллын ололт руу дайрч байхад жижиг засвар яриад суухаас ичмээр байна. 0.3 ХҮН хорлолоос ч дор сүнсгүй байна.
Д.Баяр
sonin.mn
Зочин · 2023/04/19
одоо шинэчлэл хийх цаг болсон гэхдээ маш санй судалж хиймээр байх юмаахудлаа бусдыг муулж байхаар бүгд боломжийн хүмүүсээ л сонгомоор байна ялангуяа юм үзэж нүд тайлсан боловсролтой соёлтой залуусаа 70 -80 хувийг гаргмаар байна олон улсын хуульч мэргэжлээр төгсөөн залуус их хэрэгтэй байна янз бүрийн гэрээ хэлэцэл хянах чадвартөй