Германы улстөрд орсон анхны монгол эмэгтэй болох Н.Солонгын номын нээлт Германд болно
2023/04/21
Монгол-Германы "Дипломат харилцааны 50 жилийн ойг " угтан "ХУВЬ ЗАЯАНЫ ТҮҮХЭН ЖИМ " 1926 - 1930 онд Герман, Францыг зорьсон анхны Монгол сурагчид номын нээлт 2023 оны 05-р сарын 05-нд Герман дахь Монголын ЭСЯ-нд болох аж.
Энэхүү номыг Герман дахь улстөрч Н.Солонго эмхэтгэн гаргасан бөгөөд Герман Монголын дипломат харилцааны 50 жилийн ойг угтан хайрт аав Дагвын Нацагдоржийнхоо гэгээн дурсгалд зориулан бүтээжээ.
Н.Солонго нь ЦСҮнамын Гадаад бодлого Аюулгүй байдлын зөвлөлийн Дүүргийн орлогч даргаар болон Бавари мужийн төлөөлөгчөөр ажилладаг билээ.
ХХ-р зууны Монгол сэхээтнүүдийн судлагдаагүй үлдсэн суут хүмүүсийн бодит түүхийг 1000 архивын баримттай судлан тэдгээрийн үр удмын түүхийг олж цуглуулж хичээсэн дөрвөн жилийн хөдөлмөр минь нэгэн сайхан ном өнөөдөр мэндэллээ.
Эрдэмтэн судлаач түүхч зохиолч хэл шинжлэлийн салбар , Герман Монголын түүхийн хуудсыг нэгээр нэмж, олон түмэнд үр, өгөөжтэй байх болтугай.
Тусалж дэмжсэн бүх сайхан сэтгэлт Монголчууддаа баярлалаа.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Нацагдоржийн Солонго Тремл
ZOCHIN · 2023/04/23
Yamar mundag busgui ve Nomiin neeltend ni amjilt xusie Nomiig xaanaas xudaldaj avax bolomjtoi ve