Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгаар сарын 21-ний өдрийн 15 цаг 55 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 багт “Байшин шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух иргэн “Ч”-ийн эзэмшлийн хүн амьдардаггүй байшинд тус суманд оршин суух 7 настай 3 хүүхэд гал тавьж шатаасан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.