Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны 2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 5,6,7-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 83 дугаар сургууль дээр зохион байгуулагдах тул цэргийн насны залуусыг идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Цэрэг татлагын байранд ирэхдээ:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжлийн үнэмлэх
  • 3*4 хэмжээтэй хоёр хувь цээж зураг авч ирнэ үү.

Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Цэргийн албаны тухай Монгол улсын хуулийн 36-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15-ын 17 дугаар зүйлийн нэг, 2-р хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.