“ICE TOP” хамтлагийн гишүүн Д.МАНЛАЙЖАРГАЛ: Манай Кобид хар тамхины хэргээр ял ногдуулсан гэх худал мэдээлэл тарааж байна
2023/05/08
Цахим сүлжээнд “ICE TOP” хамтлагийн гишүүн Коби буюу С.Чулуунбаярт хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял ногдуулсан тухай мэдээлэл цацагдсан.
Бид үүнтэй холбоотойгоор тус хамтлагийн гишүүн Д.Манлайжаргалтай холбогдож тодруулахад “Одоохондоо С.Чулуунбаяртай холбогдож амжаагүй байна. Гэхдээ манай Кобид хар тамхины хэргээр ял ногдуулсан гэх худал мэдээлэл тарааж байна гэж бодож байна” гэв.