Насанд хүрээгүй хөвгүүд бусдын автомашинаас эд зүйлс авч, мөн зогсоолд байсан тээврийн хэрэгслийг хулгайлсан байна. 

Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна”, мөн "Зогсоолоос Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгджээ. 

Шалгалтын ажиллагааны хүрээнд "Ц"-ын эзэмшлийн "Toyota Prius" маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж зэрэг эд зүйл, мөн иргэн "М"-ийн эзэмшлийн "Toyota Corolla" маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан болох нь тогтоогджээ. 

Уг хэргийг 14-15 насны эрэгтэй "Н" болон "Ш" нар үйлдсэнийг тус дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.